TSAHIM.mn

Малчдад тусламж олголоо

Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлж байна. Тусламжийн хүрээнд цагаан зудтай Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг зорин 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэж эхлээд байгаа аж. 

Мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрхүүд болон бага насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгох юм. Тус аяны аяны хүрээнд Архангай, Төв, Увс аймгийн 15 сумын 1500 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн тусламж олголоо.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл