TSAHIM.mn

Путин Горбачевт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч Михаил Горбачевын олон улсын тавцанд үзүүлсэн нөлөө болон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Оросын төрийн тэргүүний илгээсэн мэндчилгээг “Горбачев сан"-гийн цахим хуудаст нийтэлсэн байна.

Путин мэндчилгээндээ “Манай улсад төдийгүй хилийн чанадад алдартай, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, туршлагатай улс төрч таны олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, боловсрол, буяны төслүүд хэрэгжүүлэхэд оролцох сонирхолтой байгаад гүнээ талархаж байна" хэмээн бичжээ.

Эдүгээ Горбачев 87 нас хүрч буй аж. Оросын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Горбачев ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны сүүлчийн нарийн бичгийн дарга (1985-1991), ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч(1990-1991) юм. Тэрбээр 1990 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл