TSAHIM.mn

Хаан банкны олон улсын виза картууд ажиллахгүй иргэдийг бухимдуулж байна

Хаан банкинд шинээр захиалж авсан олон улсын виза картууд ажиллахгүй иргэдийг маш их бухимдуулж байна. Учир нь 2018 оны 03 сарын 05 өдөр Сүхбаатар дүүргийн ардын эрх тооцооны төвд нэг дор шинээр захиалсан виза картууд CV код буруу гэх алдаа гарч ашиглагдах боломжгүй байгаа аж. Энэ талаар Хаан банкны 18001917 дугаарт маш олон удаа хандаж гомдлоо бүртгүүлсэн боловч иргэдийн энэ асуудлыг Хаан банк шийдвэрлэхгүй маш их удаж ямар асуудал үүссэн тухай иргэдэд тайлбар өгч чадалгүй БИД НАР ШАЛГАЖ байгаа гэх хүнд суртал гаргажээ. Орчин үед цахим банкны хэрэглээ хөгжхийн хэрээр манай банкууд хариуцлагатай ажиллах нь чухал юм. Иргэд нэг үеээ бодвол цахим үйлчилгээг маш их хэрэглэж байгаа. Хаан банк бид цахим банкаар тэргүүлэгч гэж өөрийгөө заралхаас илүү иргэдэд хариуцлагатай хүндэтгэлтэй харицах нь маш том соёл юм.

Эх сурвалж tsahim.mn

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл