TSAHIM.mn

Илон Маск сансарт 4,425 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлөө авлаа

АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Хороо (FCC) өчигдөр Илон Маскийн SpaceX компанид дэлхийн бөмбөрцгийг бүрхсэн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өглөө. Тус хороо анх удаагаа ийм үйлчилгээний зөвшөөрөл олгож байгаа юм. SpaceX компани нам өндрийн тойрог замд нийтдээ 4,425 хиймэл дагуул байрлуулж, дэлхийн аль ч цэгээс өндөр хурдны интернэт үйлчилгээ авах боломжоор хүмүүсийг хангах зорилготой. Хорооны мэдэгдэлд “Энэ бол дэлхийн нам өндрийн тойрог замд хиймэл дагуулын технологийг ашиглан өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхэд зориулан гаргаж буй АНУ-ын анхны лиценз юм. SpaceX компани 4,425 хиймэл дагуул хөөргөж, Ka (20/30 GHz) болон Ku (11/14 GHz) давтамжийн зурваст интернэт холболтын үйлчилгээ үзүүлэх эрх авлаа” гэжээ. Саяхан SpaceX компани 4,425 хиймэл дагуулынхаа эхний нэгийг туршихаар тойрог замд оруулсан юм. 2019 онд тус компанийн үйлчилгээ дэлхий нийтэд хүрэхээр байна. Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл