TSAHIM.mn

С.Батцэцэг баатар дахин шуугиулах болов уу...

Тун удахгүй энэ сарын 20-28-ны өдрүүдэд хэзээнээсээ Монголын чөлөөт бөхчүүд болон боксчдод ихэд ээлтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн унгарын нийслэл Будапешт хотод болох билээ. Тэгвэл энэ удаагийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Монголын эмэгтэй чөлөөт бөхийн хосгүй ирээдүй” гэгдэж байсан Монгол Улсын гавъяат тамирчин 2017 оны дэлхийн аварга П.Орхоны оронд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2010 оны Москва, 2015 оны Лас-Вегасын дэлхийн хошой аварга, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг оролцохоор болоод байгаа билээ.

Харин гавъяат тамирчин,  өнгөрсөн оны дэлхийн аварга П.Орхоны хувьд өнгөрсөн Азийн наадамд өөрийн багш, гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяргүй ганцаараа оролцож, алтан медаль хүртсэн ч “Хамгийн их хүч тамир оруулагч”  гэгдэх  сэргээш илэрч алтан медалиа хураалгаж, мөнгөн медаль хүртсэн Туркменстаны бөхөд түүний алтан медалийг шилжүүлсэн билээ.Монголын чөлөөт бөхийн спорт сонирхогчдыг шуугиулсан П.Орхон гавьяатын дээрх допингийн асуудлын эцсийн хариу ньодоогоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгаа юм.  

Энэ 2018 оны хувьд П.Орхон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгбаатрыгялж эрхээ баталгаажуулаад байсан билээ.  Харамсалтай нь Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагуудад ирж баахан шуугиулсан. ОдоогоорДэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах эцсийн шийдвэрийг хүлээж байгаа юм.

Тэгвэл дэлхийн хошой аварга Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэгийн хувьд 2010 онд ОХУ-ын Москва хотноо болсон ДАШТ-д тасархай түрүүлж байсан бол2015 оны есдүгээр сард АНУ-ынЛас-Вегасхотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээндөрсөлдөгч бүрээ цэвэр хожиж, дэлхийн хошой аваргаболон шуугиулж байсныг Монголчууд мартаагүй л байгаа.

Лас-Вегаст өрсөлдөгч бүрээ илт илүүрхэн хожиж дэлхийн хошой аварга болж байсан түүхийг нь сөхвөл аваргын төлөөх шигшээ барилдаанд Японы ирээдүй болсон залуу бөх Р.Кавайг цэвэр хожиж, дэлхийн хошой аварга болж байсан юм. Тэрхүү тэмцээний үеэрУнгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг цэвэр хожиж, мөнгөн медалийн болзол хангаад байсан билээ.Алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд залуучуудын дэлхийн хошой аварга, 20 настай Японы залуу аварга   Р.Кавайг барилдаан эхлээд ердөө л 36 секундэд цэвэр даран хожиж Япончуудыг алмайруулж байсан түүхтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын гараас Монгол улсын Хөдөлмөрийн баатрын алтан таван хошууг энгэртээ зүүж байсан С.Батцэцэгийн хувьд  2010, 2015 оны ДАШТ-нийалтан медаль, 2013 онд мөнгө, "Лондон-2012" олимпийн их наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд нэгэн хосгүй амжилтын эзэн болсон гавъяатан билээ. Тэгвэл удахгүй 20-хон хоногийн дараа “Европын Монгол угсаатнууд” гэгддэг Унгарын нийслэл Будапешт хотод болох энэ жилийн ДАШТ-ний 63 кг-ын жинд дахин түрүүлж, дэлхийд гурав түрүүлсэн анхны Монгол бөх болох уу гэдгийг нь харах, хүлээх л үлдэж байна.

С.Батцэцэг баатрын хувьд 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат сумын иргэн М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ нарын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн, энэ жил 28 настай хэдий ч жингийнхэн дундаа туршлагаар арвин, бяр чадлаар ч хэнээс нь ч дутахгүй нэгэн учир энэ удаагийн ДАШТ-д дахин түрүүлэхийг үгүйсгэх арга огтхон ч байхгүй юм.

Тэгээд ч ганцхан жилийн өмнө буюу 2017 оны долоодугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын алтан таван хошууг энгэртээ зүүж, бөх сонирхогчид болон аав, ээж, ах дүү нарынхаа магнайг тэнийлгэн баярлуулж байсан С.Батцэцэг баатрын хувьд “Монголын ард түмнээ дахин нэг сайхан баярлуулж, дэлхийн гурван удаагийн аварга болно доо” гэсэн томхон мөрөөдөл, зорилго тээн Будапештийн дэвжээнд гарах нь ч тодорхой юм. Монгол түмэн минь эмэгтэй чөлөөт бөхийн энэ цагийн эгэлгүй баатрын нэгэн болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэгийнхээ хийморийг бадрааж, урмыг нь сэргээх сайхан бүхнийг хийцгээгээрэй, уухай- уухай, хурай-хурай...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл