TSAHIM.mn

“Жаст”-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын нүглийг Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр үүрэх үү

Монголын ард түмнийг 40 гаруй жилийн турш дангаараа шахуу тэжээж ирсэн, “Саалийн үнээ” ганц үнээ  болох Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү гэгч нь тус үйлдвэрийн тухайн үеийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад дараа нь хэдэн жил Үндсэн хуулийн Цэцийн суудлыг бөглөн суусан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нартай бүлэглэн ӨАБНУ-ын “Стандарт” гэгч банкинд барьцаанд тавьж, 140 сая ам доллар залилан аваад “Цуслачихсан” байдаг.

Ш.Батхүү толгойлогчтой энэхүү бүлэглэн залилангийн хэргийг Английн Хатан хааны дэргэдэх Арбитрын шүүхэд  гаргасан “Стандарт” банкны гомдлын дагуу  2017 оны долоодугаар сарын 27-ны өдөр  хэлэлцээд Эрдэнэт үйлдвэрээс14,438,164 ам.долларын зардал, 26,782,381 ам.долларын үндсэн зээлийн хүү, 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү нь болох 3,142,063 ам.доллар, нийтдээ44,362,608 ам.долларыг гаргуулан Стандарт банкинд олгохоор шийдвэрлэчихсэн байдаг.  Өнөөдрийн хувьд эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьж, одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг 44 сая ам долларын өрөнд оруулчихаад байгаа нүгэлтнүүд болох “Жаст”-ын Ш.Батхүү, Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар нь хорих 461-р ангид буюу мөрдөнд сууцгааж байгаа билээ.

Одоогоор Лондонгийн Арбитрын шүүх нь “Стандарт” банкны нэхэмжлэлээр дөрвөн удаа хуралдсаны гуравт нь нэхэмжлэл гаргасан “Стандарт” банк ялалт байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн төлөх өр өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэдэг. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын гишүүн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэтийн өрбуюу ӨАБНУ-ын Стандарт банкны нэхэмжлээд байгаа 50 сая орчим ам.доллар, мөншүүхийн зардал, бусад хураамжууд болохнийтдээ 75 сая орчим ам.долларыгбуруутай этгээдүүдээр төлүүлнэ. Энэ асуудалд Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Засгийн газрын зүгээсэнэ асуудлыг нэг мөр шийднэ” хэмээн намрын чуулганы эхэнд мэдэгдсэн юм.

 

Гэтэл Монголчуудын “Саалийн ганц” үнээ байсан Эрдэнэт үйлдвэрийг хаа холын Африк тивийн ӨАБНУ-ын “Стандарт” гэгч банкинд тавьж, 140 сая ам доллар аваад цуслачихсан өнөөх “Жаст”-ын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар нь өнөөдөр мөрдөнд сууж байгаа учир тэдний нүглийг Засгийн газар юмуу, Эрдэнэт үйлдвэр өөрөө үүрч, “Стандарт” банкны нэхэмжлээд байгаа 75 орчим сая ам долларыг төлөх нь бараг л тодорхой болчихоод байгаа юм. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудалд ихээхэн бухимдаж, өөрийн танхимын ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Ө.Энхтүвшин нарт хатуухан үүрэг өгөөд байгаа ч асуудал өрөнд орсон Эрдэнэт үйлдвэр болон Засгийн газрын нуруун дээр уначихаад байгаа нь өнөөдрийн харамсалтай үнэн бодит байдал болчихоод байгаа юм. Хэдийгээр “Стандарт” банкинд 75 орчим сая ам доллар төлөх ёстой гэж яригддаг боловч үнэн хэрэгтээ тэдний зүгээс 105 сая ам доллар нэхэмжилж байгаа ч бусад зардлуудтайгаа нийлээд Монгол Улс 120 сая ам долларын өрөнд уначихаад байгаа нь баттай үнэн юм билээ.

Гэтэл тэр их мөнгийг гаргаад өгөх чадал тэнхээ Монгол Улсын Засгийн газар болон “Саалийн ганц” үнээ болох Эрдэнэт үйлдвэрт ч байхгүй юм.

Эндээс нэг зүйлийг хатуухан ойлгох хэрэгтэй болоод байгаа. Тэр нь юу вэ гэвэл “Жамп”-ын захирал асан Ш.Батхүү түмэнбуруутайгэдгээ хүлээн зөвшөөрсөн.Гэхдээ мань эр “Одоо надад юу ч байхгүй” гэж гүрийгээд байгаа. Түүний “Стандарт” банкнаас авсан тэр их мөнгө гэнэтхэн л алга болчихно гэж байхгүй. Товчхондоо тэр их мөнгө хаашаа орчихов. Хэн хэн бүлэглээд нуун дарагдуулав.  “Эрдэнэт” рүү түлш нийлүүлдэг, тэндээс зэсийн баяжмал авдаг, энэ үйлдвэрийг барьцаалж өчнөөн сая ам.доллар авсан хөрөнгө агаарт замхарчихсан гэвэл насанд хүрсэн ямар ч хүн итгэхгүй шүү.Хэн нь “Жаст”-ын Ш.Батхүү болон Эрдэнэтийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хороон дарга асан Д.Сугар нарын олон жилийн бүлэглэсэн хулгайлал, тэр их мөнгийг хувааж хүртсэн мафийн үйл ажиллагааг хэн хэн, ямар эрх мэдэлтнүүд  олон жилийын турш  нуун дарж, хамгаалсан бэ. Тэр гэмтнүүд нь С.Баяр уу, аль эсвэл МАНАН бүлэглэл хэрэг үү. Хэнгэгч эрх мэдэлтэн, том толгойтон нь энэ том мафийн үйл ажиллагааг  яагаад өнөөдрийг болтол нуун дарагдуулж, хаацайлан хамгаалж, гэмт хэргийг нь Шүүхээр оруулан шийдүүлэхгүйөнөөдрийг хүргэсэн юм бол. Тэгвэл өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүхний  хойноос цагдаа, хууль шүүхийнхнийг уйгагүй явуулах ёстой бус уу. Эрдэнэтийн үйлдвэрийг “Стандарт”-ын барьцаанд тавьж, мафийн сүлжээгээр тэр их мөнгийг хувааж цусласан бүх буруу, “Нүгэл, хилэнц”-ийг дан ганцШ.Батхүү, Ч.Ганзориг нарттохоод өнгөрч огтхон ч болохгүй юм. Энэ том мафийн сүлжээ, гэмт хэргийн бүлэглэлд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байсан хүмүүс болон Монгол Улсын тухайн цаг үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд нар чхариуцлага хүлээх ёстойсанагдана.

Хамгийн сүүлд АТГ-аас гаргасан мэдээллээр “Жамп”-ын Ш.Батхүү болон Ч.Ганзориг нарын Эрүүгийн хуулиар ял эдлүүлэх,  хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байгаагэсэн. Тиймээстэд “Эрдэнэтийг барьцаанд тавьж сайхан идэж уусан урьдынхэргээсээмултарчихнь тодорхой болсон, сайхан даа” хэмээн толгойгоо өндийлгөж байгаа нь тодорхой.  Гэхдээ “Бадарчин баярлах арай л болоогүй” болов уу. Учир ньЭрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, өнгөрсөн хугацаандучруулсанбүх лхохирол, өөрсдийнх ньхууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгийг нь хурааж авах бүх л зохицуулалт Засгийн газарт, энэ төрдбүрэн байгааюм билээ. Одоо хамгийн гол нь хорих 461 дүгээр ангид ямар ч зовлонгүй өдөр хоногийг өнгөрүүлсэн болж, өөрсдийн нэрийн дансаар аль дуртай хоолоо захиалан идэж, байдгаараа тарвалзаж хэвтээ “Жаст”-ын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар дээр нэмэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарыг ч “Стандарт” банкинд барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг хамтран тавилцаж, 140 сая ам доллар бүлэглэн завшсан хэрэгт сайтар байцааж, “Нүгэл хилэнц”-ийг нь хамтран эдлүүлэх учиртай санагдана. Яахаараа “Жаст”-ын Ш.Батхүүгийн толгойлсон энэ том мафийн нүгэл хилэнцийг энэ Засгийн газар болон өрөнд орсон хөөрхий Эрдэнэт үйлдвэр үүрч дүүрэн, гэмт хэрэгтнүүд нь тарвалзаж хэвтэх ёстой хэрэг вэ...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • davaa(66.181.160.22)

    2018-10-05 16:26

    Shorond xataa

  • Иргэн (139.5.216.129)

    2018-10-17 13:17

    Тэр их долларыг батхүү ганзориг тэр үеийн ерөнхий сайд тухайн үеийн төрийн өмчийн хорооний дарга гэх өндөр албан тушаалтанууд бүгд түгсэн нийлж идэцгээсэн нь хэнд ч илэрхийямарч хариуцлага хүлээхгүй учир нь нам хэмээх гэмт бүлэглэл нь хамгаалаад өнгөрнө