TSAHIM.mn

Хэтэрхүү их ялгаа, заагтай БНСУ-Монголын цагдаа, хууль, шүүх засаглалын тухайд

Ази тивд цахим мэдээллийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан техник, машин үйлдвэрлэл, химийн аж үйлдвэрийн салбарын асар өндөр хөгжлөөрөө БНХАУ, Япон, Энэтхэгтэй эн зэрэгцэн өрсөлдөж байгаа БНСУ-ын Шүүх засаглал ч Ази тивдээ толгой цохих, хамгийн шудпарга, ёс зүйтэй үйлдэл, дадлаараа дэлхий нийтэд гайхагдаж байна. Үнэндээ Ази тивийн эдгээр орнууд нь гайхамшигтай өндөр хурдацтай үйлдвэрлэл, эдийн засгийн толгой эргэм өсөлтөөрөө дэлхий нийтийг гайхшруулж байгаа ч эдний дундаас хүний эрхийг дээдэлсэн ёс зүйтэй, шударга Шүүх засаглалын хэм хэмжээгээрээ БНСУ нь БНХАУ, Энэтхэг хоёроос хамаагүй дээгүүрт үнэлэгдэж байгаа юм. Бүх л төрлийн үйлдвэрлэлийн нийт хүчин чадал, хүн амынхаа тоо, эдийн засгийн хурдацтай өсөлтөөрөө удахгүй АНУ-ыг гүйцэн түрүүлэх хэмжээнд хүрээд байгаа манай өмнөд хөрш БНХАУ-аас ч илүү ёс зүйтэй, чигч шударга Шүүх засаглалын байдлаараа БНСУ нь хүн төрөлхтнийг бас л гайхшруулж байгааг дурдах ёстой.  

Гэтэл Өмнөд Солонгосоос газар нутгийнхаа хэмжээгээр бараг л 7-8 дахин том Монгол Улсын маань цагдаа, хууль, Шүүх засаглалынхан нь хавтгайрсан авлига, хээл хахууль албан тушаалын төлөөх дон шуналд идэгдэж, шударга үнэнч шүүх засаглалын талаар яриад л хэрэггүй болсон мэт санагдах нь гайхаж, бишүүрхмээр жигтэй явдал болсныг шулуухан илэрхийлчихэд төдийлөн буруудахгүй л болов уу.

Өнөөдөр Монголын Шүүх засаглалд авлига хээл хахуулиар хөлжсөн эрх баригчид, улстөрчдийг өмгөөлөн хамгаалдаг, гэмт үйлдлүүдийг өөгшүүлэн дэмжиж, өөрсдөө тэднээс өч төчнөөн дэмжлэг, хээл хахууль авдаг бүхэл бүтэн бүлэглэл, гэмтнүүд овоорчээ. Тухайлбал аль ч дүүргийн Шүүх, Шүүх эмнэлэг, Замын цагдаа, Эрүүгийн цагдаагийн алба, прокурорын аль ч шатанд иймэрхүү нөхдүүд дүүрэн байгаа нь нууж хаагаад байх шаардлагагүй болчихсон зүйл юм.

 

Өнөөдөр Монголд шударга шүүхээр буруутгагдаж, төрийн хатуухан ял зэмлэл хүлээсэн төрийн албан хаагч, эрх баригч намын томчууд огтхон ч байхгүй гэдгийг шулуухан зарлахад буруудах зүйл байхгүй. Шударга бус сонгуульд хилэгнэн уурласан залуучууд голдуу иргэдийнхээ жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараах үеэрээ таван ч сайхан залууг буудан хороочихсон Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн генерал л гэхэд хоёр жил ч хүрэхгүй хугацаанд эрх чөлөөгөө хасуулсан нэр зүүчихээд суллагдангуутаа Казакстан улсын нэгэн хотод суух консулын зөвлөхөөр томилогдож аваад нисээд явчихсан байх жишээтэй.

Тэгвэл ард түмэн болон эрх баригчдаа ялгаварлан гадуурхдаггүй, жинхэнэ хамгийн шударга шүүхийн үйл ажиллагааг дэлхий нийтэд нотлон харуулсаар байгаа БНСУ-д өнөөдөр болсон нэгэн шүүх хурлаас ямар шийдвэр гаргасан талаар мэдээлье гэж бодлоо.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 5-ныбаасан гарагтБНСУ-ын нийслэл Сөүл хотын шүүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багт холбогдох авилгын хэргийг авч хэлэлцээд түүнийг15 жилийн хорих ялаар шийтгэжээ.   

Ийнхүү ЛиМён Багхорих ял авсан Өмнөд Солонгосын дөрөвдэх төрийн тэргүүн болж байгаа ажээ. Түүнээс өмнө  өнөөдрийн БНСУ-ыг эдийн засгийн гайхамшигт амжилтанд хөтлөн оруулсан, цэргийн эргэлтээр тус улсын Ерөнхийлөгч болж байсан Пак Жон Хэгийн охинЕрөнхийлөгч асан Пак Гын Хэгавилгын хэрэгт буруутгаж,2017 оны эхээр албан тушаалаас огцруулаад32 жилийн хорих ялаар шийтгэж байсанбилээ.

Өнөөдөр болсон Шүүх хурлаар Ли Мён Багыг БНСУ-ын хамгийн том компани болох “Сансунг”-аас10 сая орчим ам.долларын авилга авсан хэрэгт бүруутган ийнхүү 15 жил хорихоор шийдвэрлэжээ. Харин Ли Мён Багөөрийнхөө бурууг огтхон ч хүлээгээгүйбөгөөд өөрийг нь “Улс төрийн тодорхой зорилгоор хэлмэгдүүлээ”  хэмээн эсэргүүцсээр байсан ч эцэстээ ийнхүү шударга шүүх нь ялалт байгуулав бололтой. 

Ийнхүү 2011 оны наймдугаар сарын 21-нд “БНСУ-Монголын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой” хэмээн эхнэрийнхээ хамт Монгол Улсад албан ёсны айлчлалаар ирж байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Баг шүүхээс 15 жил хоригдох ялаар шийтгүүлж байхад түүнтэй хэлэлцээр хийж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр хаана юу хийж яваа нь огтхон тодорхойгүй байгаа билээ.

За тэгээд асар их нөөц баялгийнхаа хэмжээгээр дэлхийн хамгийн том 10 уурхайн нэгээр тодроод байгаа Оюутолгойн уурхайг Рио Тинтод бараг л бэлэглэчихээд багагүй шагнал урамшууллаар бялхуулсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьж Монгол Улсыг 120 орчим сая ам долларын өрөнд унагачихаад байгаа “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү, энэ томоохон мафийн ажиллагааг түүнтэй хамтран хийж гүйцэтгэсэн тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугар гээд Монголын шударга бус шүүхээр толгойгоо илүүлж яваа гэм зэмтэнүүд тоолж барахааргүй олон байгаа нь нууц биш билээ.

Энэ бүхнийг дурдсаны учир нь жинхэнэ ажил мэргэжилдээ эзэн болж, эх орон ард түмнийхээ өмнө, тэдний тусын тулд өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэдэг БНСУ-ын хууль шүүх, цагдаагийн байгууллага болон дэндүү шударга бусаар ард түмнээ яллаж, харин эсрэгээрээ авлига хээл хахуульд идэгдэж, албан тушаалын гэмт хэргийг ар араас нь хөврүүлж суудаг эрх баригчид болон улстөрчдийнхөө толгойг илж суудаг Монголын цагдаа, хууль шүүхийн хооронд “Өдөр-шөнө” шиг л асар их ялгаа, зааг байгааг баримт түшин дэлгэхийг чухавчилсанд оршино билээ.

Өнөөдөр Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д хэдэн авлигачин, албан тушаалын гэмт хэрэгтэн цагаан захны ард нуугдаад сууж байгааг тоймтой баримжаалах ч боломгүй юм. Учир нь тэднийг хамгаалдаг, тэдний эрх ашгийн төлөө зусардан зүтгэдэг бүхэл бүтэн цагдаа, хууль, шүүхийн дэндүү шударга бус тогтолцоо Монголыг хэрэн сүлжсэнд л хамаг гай зэтгэр оршиж байгаа юм. Монголын цагдаа, хууль шүүхийн байгууллагыг хэзээ өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэдэг, ард түмнээ ялгаварлан гадуурхдаггүй шударга үнэнийг баримтлан ажилладаг болгох юм бол. Тэр цаг хэдийд ирэх бол...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • Thanks (66.181.191.193)

    2018-10-05 11:44

    Hezeech tiim bolohgui