TSAHIM.mn

Манай нэрт боксчин, ОУХМ З.Энхзориг таалал төгслөө

Боксын спортоор Монгол Улсад  анхны Дэлхийн залуучуудын аваргын алтан медалийг авчирч байсан,Азийн наадмын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний  мастер, нэрт боксчин  З.Энхзориг  тархиндаа хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн  ч ухаан оролгүй байсаар найм дахь хоногтоо ид залуудаа таалал төгсөж, бурханы оронд заларчээ.  Түүний хувьд  12 настайдаа боксын спортоор хичээллэж эхлэхдээ   Монголын Улсын  гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн  гарын шавь нарын нэгэн болж.  Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэгэн үед гарч ирж хүч үзэж явсан Боксын Монгол Улсын шигшээ багийн шилдэг тамирчдын нэгбайсан билээ. 2015 оноос их  спортоос завсарлага авч  сүүлийн жилүүдэд БНСУ-ыг зорьсонгэдэг.Гэхдээ эх орондоо ирж, очин байсан тэрээр саяхан түр ирээд байхдаа замын хажуугийн таглаагүй траншейны нүхэнд унаснаас ийнхүү хүнд гэмтэл авсангэсэн мэдээлэл гарч байсан юм. Зарим эх сурвалж  түүнийг  бусдад зодуулсан байж  магадгүй  хэмээж ч байсан. Хамгийн сүүлд нэрт боксчин найзыгаа ухаан ороогүй байхад нь хажууд нь байж, сахиж байсан Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба ГССҮТ-ийн түүнийг эмчилж байсан эмчээс нь биеийн байдлыг тодруулахад “Ар гэр, садан төрлийн хүн биш бол өвчтөний талаарх мэдээллийг өгөх боломжгүй” гэсэн байдаг.  Биеийн байдал нь ихээхэн хүнд байдалд байсантүүнийг  анхны багш, гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг нь болон Монголын Боксын холбоо, Хөдөлмөрийн баатрууд болох анд найз Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй нөхөд нь  эргэж тойрч байсаар бурханы оронд үдсэн байна.

Энд нэгэн зүйлийг Улаанбаатар хотын Захирагч гэгдэх Су.Батболд болон бусад орлогч нарт нь сайтар сануулахад “Та нар ихээхэн мөнгө төгрөгөөр гараа угааж, идэж уухаасаа илүүтэй траншейны нүх болгоныг шалгаж, таггүй байгаа олон траншейг тагтай болгон битүүлээч ээ” гэдгийг  хатуухан мэдэгдмээр цаг нь болжээ. Хэрвээ траншейны нүхнүүд бүгдээрээ тагтай, битүү байсан бол нэрт боксчин З.Энхзориг ийнхүү таггүй траншейнд унаж энэ хорвоогоос ийм залуугаараа харамсалтайгаар буцахгүй л байсан болов уу.

Мөн түүнчлэн Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Б.Амгаланбаяр гэх хүү аравдугаар сарын 27-ны өдөр гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон байдаг.Цагдаагийн байгууллага,Онцгой байдлын хэлтэсүүдар гэрийнхэнтэй нь хамтарч гурван өдөр хайсны эцэст өнгөрсөн 10-р сарын 30-ны16.00 цагийн үед хүүгийн цогцсыг гэрийнх нь ойролцоох таггүй траншейны нүхнээс олсон байдаг. Манай Монголд хүн амьд явах баталгаа таггүй траншейны нүхээр ингэж л хэмжигдэж байна.

Хайран ч сайхан боксчин, хайран ч наймхан настай хүү гэж...   

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл