TSAHIM.mn

Д.Хаянхярваа арай дараагийн Ерөнхий сайд болж золигтохгүй л байгаасай

1990 оны Цагаан морин жилд өнөөдрийн их нүгэлтнүүд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Дорлигжав, Б.Батбаяр нар тэргүүн эгнээнд нь тоглож, уриа лоозон хашхиралдсаар Монголыг капиталикмын замд түлхэн оруулснаас хойш өнөөдөр 28 жил өнгөрч байнам. Гэтэл өнөөдөр 3.2-хон сая хүрэхтэй үгүйтэй Монголчууд нэг сая 656 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн 210 орноос 17 дугаарт жагсдаг хэрнээ хамгийн их ядууралтай, нэг хүнд ногдох ДНБ-ийнх нь хэмжээ дөнгөж 4500-хан ам.доллартай тэнцэж байгаа нь үнэхээр харамсалтай үзүүлэлт билээ.

Уг нь өнөөдрөөс долоон жилийн өмнө буюу 2013 оны эцсээр л энэ үзүүлэлт нь 3459 ам доллар байсан бол 2014 оны эцсээр 4055 ам доллар болж өсч байж. Гэтэл түүнээс хойш дөрвөн жил өнгөрөх гэж байхад дөнгөн данган 500-хан ам доллараар ДНБ-ийнх нь хэмжээ өссөн байх жишээтэй.

Гэтэл Монголчуудын амьдрал олигтой дээшилж өгөхгүй, бидний дээр байгаа 76 хулгайч, луйварчид дөрвөн жил болоод л солигдоцгоож, энэ улс орны маань баялаг бүхнийг нийлэн хулгайлж, эх орны маань газар шорооноос ч хулгайлан зарж үрэхэд бэлдэцгээж байхтай зэрэгцэн өнгөрсөн 28 жилд Монгол Улс маань 15 Ерөнхий сайд нэртэй луйварчдын гараар дамжсан байнам.

Гэтэл одоо удахгүй 15 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулаад 16 дахь буюу Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хаа холын нэг муу хужаад зөвшөөрөл өгч, өнөөх нь Хонгор суманд баахан цианит натри цацаж, үр дүнд нь 80 гаруй хүн амиа алдаж байсан нүглийн эзэн Д.Хаянхярваа гэгч этгээд дараагийн Ерөнхий сайдын суудалд улайран шунаж, өөртэйгөө дөрөө нийлсэн хулгайч, лувйрчдын гарын үсгийг тун ч идэвхтэй хөөцөлдөж, одоогоор 20 гаруй амьтнаар тэрхүү бичигтээ гарын үсгийг нь зуруулчихаад байгаа юм.  

Уг нь бол улстөр судлаачид “Өнгөрсөн 28 жилийн дотор Монгол Улсын Ерөнхий сайднарынбүрэн эрхийн хугацаа дунджаар нэг жил гурван сар орчмын хугацаатай л үргэлжилсэн байдаг.Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд томилогдсоноос хойш нэг жил гурван сарын хугацаа өнгөрөөгүй байтал түүний суудлыг намын зарим нөхөд ньбуюу, саяхан УИХ дахь МАН-ын Бүлгийн даргын албанаас чөлөөлөгдсөн Д.Хаянхярваа гэгч нөхөр хонзон санах үүднээс ганхуулж эхэллээ” хэмээн тайлбарлаж байгаа. Жил хоёр сар гаруйхны өмнө огцорсон 14 дэх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газарт өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байсан түүхтэй. Харин өнөөдөр бол тэрээр 15 дахь Ерөнхий сайд, бас эрх баригч МАН-ын даргаар ажиллаж байгааг Монголчууд сайн мэдэж байгаа.

Гэтэл өнөөдөр УИХ дахь МАН-ын намын Бүлгийн даргаас ховхорсон  Д.Хаянхярваа тэргүүтэй тус намын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулжбайгааг Байгаль орчны сайд асан Д.Оюунхорол, нэг хэсэг л “Монголд Ураны хаягдал бүлшлуулж, их мөнгө босгоцгооё” хэмээн донгосч явсан А.Ундраа, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр бохь зажлаад суудаг Н.Амарзаяа гэх хүүхэн, за тэгээд У.Хүрэлсүхийн гараас чангааж зүүгдсээр байгаад л Монголын улстөрд орж ирсэн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, О.Содбилэг, С.Бямбацогт бас нэг хятадын эрлийз, өөр бас байнга согтуу явдаг нэг авгай гээд 20 гаруй хачин жигтэйхэн нөхөд намынхаа Засгийн газрыг унагаж, тэр хачин жигтэй нөхөр Д.Хаянхярвааг 16 дахь Ерөнхий сайдаар залахаар давшилцгааж байна.   Хонгорынхны хүйс тэмтрэлцсэн түүнийг дараагийн Ерөнхий сайдын сэнтийд залахаар хангалттай олон товаришууд албан бланк гэгч дээр гарынхаа үсгийг мутарлаад байгааг  тэрээр баяр жавхлантайгаар зарлан тунхаглаж л харагдсан.  Гэвч одоо хүртэл өргөн баригдахгүйбайгаа тул  “Засгийн газрыг огцруулахД.Хаянхярваагийн  санал нь хангалттай хэмжээний дэмжлэг авч чадахгүй” гэх итгэлийг  улс төрийн хүрээнд бий болоод байгааг ч дурдах нь зөв болов уу.

Зарим  эх сурвалжийн мэдээлж буйгаарУ.Хүрэлсүхийн танхиыг унагахааргарын үсэг зурсан гишүүдийн тоо нь хангалттай хэмжээнд хүрсэн хэдий ч өргөн барихаа түр азнах шалтгаан байгаа гэдэг нь ойлгомжтой болж байна.ажээ. Тодруулбал, энэ сарын 12-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт тавьсан шаардлагыг нь хэрхэн биелүүлэхээс Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барих эсэх нь шалтгаалах юм гэнэ.Д

Тэгээд ч Д.Хаянхярваа гэгч нь  шаардлагынхаа хариуг энэ сарын 20-ны дотор авахаа анхааруулсан бөгөөд шаардлагынх нь дагуу тодорхой алхам хийсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулах саналаа шүүгээндээ үлдээх бололтой юм.Үгүй бол У.Хүрэлсүхийн танхимыг огцруулахсаналаа УИХ-д өргөн барина гэдэг нь ойлгомжтой гэх нөхдүүд төрийн ордноор нэг холхилдож байгаа юм.   

Энд л гэж онцлоход УИХ-ын дарга М.Энхболд тавьсан шаардлагынх нь дагуу Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарт хариуцлага тооцож ажлыг нь өгүүлэхээр болсон. Мөн ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэхийг тус дэд хорооны дарга С.Бямбацогтод үүрэг болгочихоод байгаа.Түүнчлэн энэ асуудалтай холбогдуулан Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэн байгуулах үүргийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд өгсөн. УИХ-ын дарга энэ бүх ажлаа Д.Хаянхярваа гишүүний шаардлагын дагуу хийж байгаа юмгэсэн.

Харин эдгээр улстөрийн өш хонзонтой тоглоомын гол дүрд тоглож, бас хөөрхөн улстөр хийгээд бужигнуулж байгаа энэхүү Д.Хаянхярваа гэгч нүгэлтнийг Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайдаар тодорчих нүгэл хилэнц, “Сандал ширээний ялалтын хар өдөр”-ийг Монголчууд арай л битгий үзээсэй билээ, бурхан минь...

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл