TSAHIM.mn

Б.Цэрэнбат гэгч айхтар хулгайчыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх яах бол

Хөөрхий дөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр гээд тэрүүн дайснууд бужигнасаар л байхад А.Ундраа, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Ундармаа, М.Билэгт гээд түлхээд унагачихмаар чадал муутай дайснууд ч яралзтал гараад ирсэн.

Гэтэл түүний өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газраас ч Б.Батзориг, Я.Содбаатар гэдэг хулгайч нар тодорсон бол хамгийн сүүлд Байгаль орчны сайд Б.Цэрэнбаатар гэдэг тэргүүн зэргийн хулгайч тодров оо хөөрхий. Энэ тэргүүн хулгайчийн хийсэн хэргийг дэлгэвэл Арабын Нэгдсэн Эмират улс 2018оны зуогаадугаар сарын 5-нд нэг  сая ам.долларыг Монголын талд буцалтгүй тусламж буюу бэлэг болгон өгсөн байдаг. Гэхдээ эл мөнгийг агаар, орчны бохирдлыг шийдэхэд зарцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад хаягласан захидалдаа дурьдсан гэдэг. Тэрхүү захидалдаа  “Монгол Улсын Засгийн газарт Арабын Нэгдсэн Эмират улсаас нэгсая ам.долларыг дэд ерөнхийлөгч, АНЭУ-ын Ерөнхий сайд, Дубайн захирагч ноён Шейх Мухамед бин Рашид Ал Мактумаас танай улсын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлэг болгон өгч байгааг танд дуулгахад таатай байна. Энэхүү дэмжлэг нь “Эрүүл мэнд-Интернэшнл” байгууллагын төслийн хүрээнд олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тухайлбал эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд байрлуулах зэрэг ажилд зарцуулагдах ёстой” гэсэн байж.

Харин “Тэргүүн хулгайч” Б.Цэрэнбат нь АНЭУ-ын “Буцалтгүй тусламж”-ийг  зүгээр л нэг “Санамж бичиг”болгоод зогссонгүй, нэрийг нь хүртэл өөрчилж, найрсаг харилцаат улс орны итгэлийг хулгайлж ёстой нэг “Тэргүүн хулгайч” гэдгээ нотолсон байгаа юм.

Сайд Н.Цэрэнбат энэ зориулалтыг эрс өөрчилж, 2018оны есдүгээр сарын 3-нд     “А/322”тоот тушаал гэгчийг гаргахдаа “БОАЖЯ, АНЭУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яам хоорондын Санамж бичгийг үндэслэн” хэмээсэн байдаг.Буцалтгүй тусламжийг ийнхүү Санамж бичиг болгоод зогссонгүй, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах” төсөл болгон нэрийг нь хүртэл өөрчилж, найрсаг харилцаат улс орны итгэлийг хулгайлж “Тэргүүн хулгайч”-ын алдраа мандуулжээ.

Тэгээд цааш нь “Тэргүүн хулгайч” хэрхэн авирласан бэ гэвэл тушаал гаргасныхаа маргааш нь буюу есдүгээр сарын 4-нд төслийн төсөв болох 999.990 ам.доллар буюу 2 тэрбум 410 сая төгрөгийн задаргааг хийхдээ мод тарих, булгийн эхийг хамгаалах, бэлчээрийг ашиглахад 670.9 сая, нэн ховор амьтад, махчин шувуудыг хамгаалах, судлахад 200 сая, иргэдэд экологийн боловсрол олгоход 345 сая, орон нутгийн байгаль орчны байгууллагад автомашин нийлүүлэхэд 35 сая, ажилтан, зөвлөх, хурал, семинар, төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардалд 98 сая төгрөг гэх мэтээр хуваарилжорхисон байна.  Юун сургууль, цэцэрлэг, эмнэлэгт эко халаагуур байрлуулах. Түүгээр ч зогсохгүй Төрийн нарийн бичгийн даргынхаа бүрэн эрхэд халдаж, төсвийг Төрийн захиргааны удирдлагын газрын даргаараа батлуулждөнгөсөн гэдэг.

Хамгийн хачирхалтай нь “Тэргүүн хулгайч” дээрх 670.9 сая төгрөгийг Увс аймаг руу цохсон гэж ярьсан байдаг.Тэнд мод тарьж, булаг усны эхийг, бэлчээртэй нь хамгаалахюм гэсэн.Урьдчилгаа болгон 32.1 саяыг нь “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын данс руу шилжүүлсэн гэдэг.Агаарын бохирдлын эсрэг дэвшилт технологи, цахилгаан халаагуур нэвтрүүлэхэд 817 саяыг зоосон нь өнөөх арабуудын дурдсан “Эрүүл мэнд-Интернэшнл” байгууллагын төсөлд олгох мөнгө.

Иргэдэд 345 сая төгрөгөөр Экологийн боловсрол олгоно гэсэн байгаа. Үүнийхээ 145 саяыг нь дээрх хуудуутай тушаалуудаа үйлдэж байх өдрүүддээ буюу есдүгээр сарын 5-ны өдөр гаргаад авчихсан юм билээ.  Ингэхдээ өөрийн үеэл дүү Нямбаярын ерөнхий менежерээр нь ажиллаж байгаа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” руу шилжүүлж авсан гэдэг.Мөн эл бэлэгний мөнгөнөөс өөрийн сонгогдсон тойрог буюу Увс аймгийн байгаль орчны байгууллагад 35 сая төгрөгөөр нь автомашин авч өгнө гэсэн байдаг.   

“Тэргүүн  хулгйач”Н.Цэрэнбат мөнгийг хуваарилсныхаа маргааш буюу 5-ны өдөр нь “А324”тоот тушаалаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр эрх шилжүүлж, хөрөнгө гаргаж эхэлсэн нь тодорхой болсон. Ийнхүү гуравхан хоногийн дотор АНЭУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө үрэн таран болчихсон нь аргагүй л “Тэргүүн хулгайч”-ын зангарга харуулсан үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах үнэхээр боломжгүй.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг газар мөргөтөл нь хуурч дөнгөсөн “Тэргүүн хулгайч” Б.Цэрэнбатын үйлдлийг баталсан Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “БОАЖЯ-ны хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилтийг бууруулах”-д чиглэсэн үйл ажиллагааг АНЭУ-ын Байгаль орчны яамны “Уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалах сангаас дэмжин ажиллахаар тохирсон талаар танилцуулав” гэсэн байдаг. Ингэж АНЭУ-аас агаар орчны бохирдол, сургууль, эмнэлгүүдэд зориулаарай гэснийг нууцлан, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулахад зориулаарай гэсэн гэж хуураад, шийдвэр гаргуулчихаж дөнгөсөн л байгаа юмдаа.Мөн ч айхтар “Тэргүүн хулгайч” байгаа биз.

Тус хуралдаанаас буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Н.Цэрэнбат сайдад даалгасанюм гэдэг.Хэдийнэ төлөвлөгөө нь гарч, мөнгийг нь зарцуулаад эхэлчихсэн байхадл хөөрхий “Газар мөргөтлөө хууртсан” Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэнЗасгийн газар үүрэг өгөөд сууж байсан байгаа юм. Мөн ч хөөрхийлөлтэй байгаа юм шүү.   

Танхимынхаа Ерөнхий сайдыг ийнхүү духаа цоортол нь “Газар мөргүүлж” амжсан “Тэргүүн хулгайч” Н.Цэрэнбат төслийн мөнгөнөөс дүүгийнхээ компанид шилжүүлж, түүнийг нь АТГ илрүүлчихээд байхад мэлзээд л сууж байсан.Харин удалгүй өнөөх “Тэргүүн хулгайч” маань  26 компанид хувьцаа эзэмшдэгээ олон нийтэд зарласан төдийгүй барилгын салбар дахь хувийн бизнесийг нь авч явдаг бизнесийн хамтрагч Баттулга болон төрсөн дүү Н.Отгонжаргал гэх нөхдөөр дамжин хийгдсэнийг нотолчихсон. 

“Тэргүүн хулгайч”-ын дурьдсан 26 компанийнх нь нэг болох "Хархираан хөгжил инвест" компани нь Мал хамгаалах сангаас 600 сая төгрөг хүүгүй зээлээд авчихсан л байдаг.   

Өнөөдөр хэдэн талаасаа гөвүүлж, тун ч хэцүүхэн байдалтай яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ “Газар мөргөтөл “ нь хуурч дөнгөсөн “Тэргүүн хулгайч” Байгаль орчны ссайд сэдэртэй Б.Цэрэнбатын талаар товчхон өгүүлэхэд ийм л нүгэлтэй амьтан болж таарч байна. Ай даа “Тэргүүн хулгайч” нар язганалдсан Монголын улстөр мөн ч хөөрхийлөлтэй юм даа...

 

 

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл