TSAHIM.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын хүрээнд 30 мянган эмэгтэй ажлын байртай болж, 200 мянган малчны орлого нэмэгдэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж байна. Дэлхийн зарим хэвлэлүүд Монгол АНУ хоёр орны төрийн тэргүүний айлчлалд онцгой анхаарал хандуулж байна. Магадгүй энэ хоёр ерөнхийлөгч хоёулаа бизнесмэнүүд тул тэднийг маш сайн ойлголцоно гэж гадны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Учир нь дэлхийд эдийн засгаараа нэгдүгээрт бичигддэг Их гүрний нэгдүгээр хүнтэй ганцаарчилсан уулзалт хийх хүсэлт орон бүрний ерөнхийлөгчид байдаг ч боломж олддоггүй аж. Хоёр улсын төрийн тэргүүн, хоёр бизнесмэн энэ удаагийн айлчлал Монгол Улсад ямар ашиг тустай вэ. Ард түмэнд дуулгах хамгийн сайхан мэдээ бол айлчлалын хүрээнд яригдах “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй гаргах хууль” батлагдснаар монголын 30 мянган эмэгтэй оёдолчин ажлын байртай болохнээ.

Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хуулийг ерөнхийлөгч Х.Баттулга батлуулахын тулд ихээхэн ажлуудыг хийж буй.

Конгрессын нэр бүхий 40 орчим гишүүн энэ сарын 26-нд гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй экспортлохоос гадна хоёр улсын хоорондох худалдаа нэмэгдэнэ.

Мөн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй гаргаснаар нэг тэрбум долларын экспорт бий болж, 200 мянган малчин айл, 30 мянганоёдолчин сүлжигч ажлын байртай болно.

Сануулахад, ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сард Америкийн ерөнхийлөгч Трампад захидал бичиж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүссэн юм.

Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар Конгресстэй удаа дараа уулзалт хийсэн байдаг. Харин Америкийн тал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлыг “дэмжинэ” гэх амлалтыг өгсөн гэнэ.

Ямааны ноолуурын экспорт Монгол улсын эдийн засагт зайлшгүй чухал үүрэгтэй билээ. Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, олонх нь ноолуураас орлогоо бүрдүүлж байна. Монгол улсын экспортын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд удаах нь хөдөө аж ахуйн салбар ордог. Үүн дотроо голлох экспорт нь ноолуур байдаг.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • Жонхуу(107.77.85.22)

    2019-07-30 12:41

    Гэж худлаа шаахаа л байчих лдаа. Трамп бизнесмен. Жанхау чинь зүгээр л хулгайч шдээ уншиж бичиж чаддаггүй

  • Жамаа(66.181.187.116)

    2019-07-30 13:18

    Унэн бол амжилт

  • Зочин(66.181.161.36)

    2019-07-30 14:47

    Ерөнхий сайд байвал илүү тохирох хүн юм.

  • Бат(64.119.16.54)

    2019-07-30 15:10

    Үнэн бол сайхан

  • Иргэн(139.5.218.104)

    2019-07-30 16:14

    Хятадын баахан үйлдвэр байгуулагдах бхдаа. Урьд нь бас ийм хөнгөлөлт байсан. Тэмүжин менч нтр гээд үйлдвэр бж бгаад хөнгөлөлт дуусахад сураггүй болсон. Хятадууд ноолуураар хамтарна гээд байгаа нь ийм учиртай бж.

  • Зочин(122.201.24.40)

    2019-07-30 16:26

    За болж дээ.

  • ХА ха(139.5.219.112)

    2019-07-30 17:28

    ШААЛ да оюу толгойгоо л зархаар явж байгаа биз дэ

  • Зочин(59.31.255.75)

    2019-07-31 01:10

    Baaxan xujaa nar oedliin mashinaa chireed mglruu zvtegxendee xuurxii

  • иргэд(66.181.189.81)

    2019-07-31 04:33

    Ерөнхийлөгчийн айлчлалд амжилт хүсье,хамар дор хагархай ам-хасан дор боов гэж мэдэмхийрэхээ больцгооё,аливаа ажлыг хүн сэтгэл зүтгэлээр бүтээхээс биш энд тэндэхийн элдэвийн сургуулийн үнэн худал диплом-хавтсаар бүтээдгүйг амьдрал нотолсон зүйл

  • Z(139.5.218.162)

    2019-07-31 06:43

    Amjilttai boloosoi demjij bna

  • Зочин(43.250.126.90)

    2019-07-31 07:31

    Bolj deee

  • Зочин(43.250.126.90)

    2019-07-31 07:32

    bas gaigvi yum hiij bga yum bna daa ene hvn

  • Наран(43.250.126.90)

    2019-07-31 07:32

    30 мянган хүний цаана маш олон хүмүүс байгаа шүү дээ. Улам их амжилт хүсье

  • fbhgjhg(43.250.126.90)

    2019-07-31 07:33

    mundag hvn yumaa

  • Зочин(43.250.126.90)

    2019-07-31 07:39

    юм хийж байгаа хүн шүү амжилт

  • 1999(202.179.24.93)

    2019-07-31 07:50

    Урьд нь АНУ руу Монголын оёмол бүтээгдэхүүнүүд татваргүй гарч байх үед Хятадын маш олон оёдлын үйлдвэрүүд орж ирээд хугацаа нь дуусангуут гарч явсан. Ажилчиддаа хамгийн бага цалин олгож, цалингаа гологдол бүтээгдэхүүнээр тавьж байсан. Намайг хэвлэх үйлдвэрт ажиллаж байхад Хятадын оёдлын үйлдвэрийн дарга нар нэг өрөөг нь түрээсэлж, би орчуулагчтай нь хааяа архиддаг байсан болохоор тэр залуугийн ярьж байсныг бичлээ. Тэр ганц нэг бэйсболын куртик шахаанд худалдаж авсан шүү, дажгүй сайн куртик, гологдол гэхээргүй.

  • хөдөөний эмээ(43.250.126.90)

    2019-07-31 07:50

    энэ эрч хүчээ битгий алдаарай

  • БАт (43.250.126.90)

    2019-07-31 07:52

    mundag l yum taalagdaj bnaa

  • Зочин(103.212.117.196)

    2019-07-31 08:07

    odoo ingene tege gej hudlaa shaachihaa bolichih, tsaasan deer baahan too bodood, yag yum hiie geed ochson humuusiig ta nar shantaajlaj avilga avah geed hudlugduggui biz dee

  • narantuya(66.181.161.72)

    2019-07-31 10:09

    Mongolin emegteichudin baiguullagas iim ssihan ajlin sanalig urgun barisan gesen.ter sanal ingej biylele olj chadwal hichnen aytai ge.getel humuus dandaa muuhai har yum bichih yum.yasan gej ene we.yrunhilugchinhu uulzaltsnm amjilt husey

  • Зочин(182.160.0.245)

    2019-07-31 11:55

    Чихэнд таатай сайхан мэдээ байна.Бэлэн мөнгө тарааж халамжийн хавтгайруулж байснаас ажлын байртай болгох нь хамгийн зөв шийдэл

  • tungalag(59.153.87.44)

    2019-07-31 12:22

    zub bidend ajlin bair heregtei bid tsalintai b.o

  • sain baina (202.21.107.245)

    2019-07-31 14:31

    Tsts comment bol buun heruul shuu manaihan. erunhiilugch mundag baina

  • Зочин(202.131.227.178)

    2019-08-01 08:09

    яаж ингэж тооцоод байна. дандан худлаа тооцох юм.

  • Зочин(202.21.108.177)

    2019-08-01 13:25

    Шууд хийх л хэрэгтэй. Манайхан чинь ярьсаар байгаад л дуусдаг шүү

  • Зочин(202.21.108.105)

    2019-08-01 13:41

    Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн татваргүй гаргаж олон олон эхчүүд, өрх толгойлсон ээжүүд , эмэгтэйчүүд ажилтай болвол мөн ч сайн байна даа. Өөрсдөө ихээр хийж чадахгүй бол хятад оросоос хөрөнгө оруулагч олоод хамтраад ч болсон хийж яагаад болохгүй гэж. Бүхнийг сөрөг өнцгөөс харж шүүмжилж суухаар гараа хөдлөгөж амаа тосдсон дээр байхаа.

  • уншигч(202.9.43.230)

    2019-08-02 01:50

    Зөв замаараа явбал сайхан мэдээ бна.Үнэхээр тийм үйлдвэр байгуулвал дан монгол ажилчдаар хийлгэх ёстой.Даанч манай дарга нэртэй авилгачид Хятадын баахан ажилчид авчраад баахан хахууль авч оймс дотоожиндоо нуух байх даа.

  • Зочин(202.126.89.180)

    2019-08-02 03:14

    ашгүй дээ ерѳнхийлѳгч минь одоо л нэг хонгилийн үзүүрт гэрэл гарах нь дээ.

  • иргэн(103.26.194.99)

    2019-08-02 06:49

    хуучин ч байсан. Европ руу нтр гд л. Хятадууд ашиглаад л дууссан даа.мade in mongolia шошго наагаад л

  • SH.TOGTOKH(122.201.21.130)

    2019-08-02 14:45

    Zuv sanal,gol barih bodlogo shuu amjilt huseye.

  • Ард(122.201.31.233)

    2019-08-02 17:14

    Хятадтай нийээд ноолуураа зарна гэсэн чинь яалаа? Одоо хятадууд үнэхээр нааш нь нийлүүлж , АНУ руу гаргана л даа.

  • Зочин(66.181.161.23)

    2019-08-02 21:49

    zovhon mongol garaar hiigdsen oorsdiin horong oruulsan kampanaa demjij gargah heregyei gadnii humuus hereggui.

  • otgoo(66.181.161.91)

    2019-08-03 00:37

    moroodol bielehnee

  • Ehi(202.126.88.131)

    2019-08-03 03:10

    Oron nutguudad uldveruudee bairshuulakh kheregtei bn.