TSAHIM.mn

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2018 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж байгаа юм байна.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх.
  • 1988 оны 4 дүгээр сарын 2-ноос 2000 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
  • Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсын оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Мөн бүртгэлийн үеэр их сургуульд харьяалалтай боловч чөлөө авсан оюутнуудын хувьд шалгалтанд оролцох эрхгүй болно).
  • Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.
  • Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.
  • Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
  • Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авах бөгөөд Японд очсоныхоо дараа визнийхээ ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.
  • Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.
  • Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.
  • Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.
  • Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. 
Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл