TSAHIM.mn

Пёнчаны Өвлийн Олимпийн НЭГ САЯ хүн амд ноогдох медалийн тоогоор тэргүүлэгсэд

Өнгөрсөн Ням гарагт Пёнчаны Өвлийн Олимпийн наадам өндөрлөсөн билээ. Медалийн тоогоор Норвегичууд 39 медаль хүртэж тэргүүлсэн бол 31 медалиар Германчууд дэд байранд орсон юм.

Харин Канадчууд 29 медалиар гутгаар байрт жагсжээ. АНУ-ын баг 2010 оны Ванкуверын Олимпоос 37 медаль хүртэж, өөрийн дээд амжилтыг тогтоож байсан бол энэ жил 23 медаль авч дөрөвдүгээрт орсон байна.

5.3 сая хүн амтай Норвеги хүн амд ноогдох медалийн тоогоор тэргүүлэхэд ойрхон байсан ч энэ удаа чадсангүй, дэд байранд оржээ. Харин 37,340 хүн амтай бяцхан вант улс Лихтенштэйн ганц хүрэл медаль авснаар энэ жагсаалтыг тэргүүлсэн байна.

Лихтенштэйн улсын нэг сая хүн амд ноогдох медалийн тоо нь 26.15 болж байгаа юм. Харин Норвегийнх 7.33 болжээ.

 

 
Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл