TSAHIM.mn

Монгол Улс олон улсын санхүүгийн салбарт амжилт гаргав

Өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн дэргэдэх Тогтвортой санхүүжилтийн холбооноос Монгол Улсад хэрэгжүүлжиж буй Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн анхны тайланг танилцууллаа.

Тус танилцуулгын өмнө Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгуен “Банк, санхүүгийн салбарт тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын санхүүгийн салбар нэлээн ахицтай байна. Хөгжиж буй бусад улс орнуудад үлгэр дууриал болохуйц амжилт гаргасан гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Тогтвортой санхүүжилтийн холбоонд 34 улс гишүүнээр ажилладаг. Энэ орнууд нь дэлхийн хөгжиж буй орнуудын санхүүгийн 85 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэхүү тайланд гишүүн орнуудаас 19-ийг нь хамруулжээ. Тус орнуудыг гурван түвшинд ангилсан бөгөөд хамгийн их амжилт гаргасан улсуудын тоонд Монголын санхүүгийн салбар багтсан байна.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл