TSAHIM.mn

Galaxy Note 7 гар утаснуудаа эргүүлэн татаж авна

Самсунг корпораци гал гардаг согогтой Galaxy Note 7 гар утаснуудаа эргүүлэн татаж байгаа. Гэвч цөөнгүй тооны хэрэглэгч утсаа буцааж өгөхгүй ашигласаар байгаа юм. Тиймээс Самсунг АНУ дахь хэрэглэгчдийн Note 7 гар утсанд алсаас програмын шинэчлэл хийснээр бүр мөсөн цэнэглэгддэггүй болгохоор болжээ. Өөрөөр хэлбэл нэг л өдөр хэрэглэж байгаа Note 7 утас нь цэнэглэгдэхээ больж, унтраахаас өөр аргагүй болно.

Энэ өөрчлөлт арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх гэнэ. Өнгөрсөн сараас эхлэн Самсунг Note 7 утаснуудын цэнэгийн хэмжээг 60 хувиас дээш гарахгүй болгож хязгаарласан. Дараа нь дэлгэцэнд утасаа буцаахыг анхааруулсан мэдэгдэл байн байн гаргадаг болсон юм.

Мөн Канадын хэрэглэгчдийн утасны WiFi, Bluetooth, Cellular зэрэг бүх холболтыг ажиллагаагүй болгох арга хэмжээ авч байжээ.Тэгвэл АНУ-д хэрэгжүүлэх энэ алхам нь Galaxy Note 7 гар утсыг бүр мөсөн “дүлий хар хайрцаг” болгон булшлах сүүлчийн арга болж байна. Сүүлийн байдлаар АНУ-д хэрэглэгчдийн гар дээр байгаа Galaxy Note 7 утасны 85 хувийг эргүүлэн татсан бол цаана нь 285,000 орчим үлдээд байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл