TSAHIM.mn

Өмнөд Солонгос улс сургалтын визээ чангатгажээ

Өмнөд Солонгост хэлний сургалтад хамрагдахаар очиж буй гадаадын иргэдэд зориулагдсан D-4-1 төрлийн визний журмыг чангатгахаар болжээ. Шинэ журам ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих талаар Korea Times мэдээлжээ.

 Солонгос улсад суралцаж буй виз эзэмшигч нь хичээлийн цагийн 50 хүрэхгүй хувьд суусан, хоёр улирал дараалан 70 хүрэхгүй хувийн ирцтэй суусан бол визний хугацааг дахин сунгахгүй. Гадаадын иргэд богино хугацааны визээр тус улсад очиж D-4-1 төрлийн сургалтын виз болгон хувиргадаг байжээ.

Зургаан сарын дараа сургалтын төлбөрөө төлснөөр хоёр жилээр визээ сунгах боломжтой байсан байна. Түүнчлэн иргэд нь хууль бусаар Өмнөд Солонгост үлддэг нь баримтаар нотлогдвол тухайн улсын иргэнд визээ сургалтын визэд хувиргах боломж олгохгүй хэмээн шинэчилсэн журамд тусгажээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл