TSAHIM.mn

Трамп, Путин 2 утасаар ярив

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, израиль палестинчуудтай энх тайвны тогтвортой байдлын гэрээ байгуулж ажиллах цаг болжээ хэмээн мэдэгджээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Түүнээс гадна хоёр орны удирдагч санаа зовоож буй бусад сэдвүүдийн талаар хэлэлцсэн байна. Трамп ялангуяа Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаар цаашдын алхмуудыг хийх нь чухал" хэмээн мэдэгджээ.

Өмнө нь Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Палестины төрийн тэргүүн Аббастай яриа хэлэлцээ хийхийн өмнө түүнд Трамп "хамгийн сайн сайхныг хүссэн"-ийг уламжилсан байна. Энэ үеэр Аббас "Палестин АНУ-тай хамтран ажиллахгүй" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Израиль дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалимд шилжүүлэх Вашингтоны шийдвэр нь доромжлол гэж хэлжээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл