TSAHIM.mn

Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгох бэлтгэл ажил хийгдэж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадууд, бага насны хүүхэдтэй ээж аавуудыг урт дараалалд зогсоож, чирэгдүүлдэг явдлыг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Үүргийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сард хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх эмийн санд шалгалт хийгдэж дууссаны дараа хөнгөлөлтийг хэзээнээс эхлэн өдөр бүр олгохоо мэдэгдэх аж. Мөн 2018 онд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг дахин шинэчлэхээ мэдэгдсэн юм. Одоогоор  хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгох бэлтгэлээ хийгдэж байгаа аж.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл