TSAHIM.mn

Энэ онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгана

Монгол Улсын хэмжээнд жилд 300 гаруй хүн эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэхээр гаднын орныг зорьдог байсан бол сүүлийн жилд энэ тоо багасчээ. Манай улсаас 2016 онд дөрвөн хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар гадны орныг зорьсон бол 2017 онд элэг шилжүүлэн суулгуулахаар таван хүн хилийн дээс алхжээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтаар дэлхийн түвшинд хүрээд байгаа Монгол Улсын эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2018 онд 25 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл