TSAHIM.mn

П. Орхон Азийн АШТ-ний долоо дахь эмэгтэй тамирчин боллоо

“Бишкек-2018” насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн Азийн АШТ-н гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Парис-2017” насанд хүрэгчдийн ДАШТ болон цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон  алтан медаль хүртлээ.

П.Орхон Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 21 дэх, эмэгтэй бөхчүүдээс долоо дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга болж байжээ.

Тэрбээр Бишкект 1/4 шигшээд Узбекистаны Халбазар Нарбаеваг 10:0-ээр, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Японы Юрика Итог 9:1-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд 2015 оны Азийн аварга БНХАУ-ын Луо Сиажуаныг 12:4-өөр ялсан байна.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл