TSAHIM.mn

Э.Сумъяа, А.Батцэцэг, Э.Цэвэгмид нар ялалт байгууллаа

Кыргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн Азийн АШТ-ий хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа тэгшитгэлд Узбекистаны Севара Эшмуратоваг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Мөн 57 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга А.Батцэцэг 1/8 шигшээд Узбекистаны Асем Сейдаметоваг, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Э.Цэвэгмид БНСУ-ын Ли Ханбитыг тус бүр цэвэр ялав. Удахгүй гавьяат тамирчин П.Орхон дэвжээнд гарах юм.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл