TSAHIM.mn

АНУ-ын H-2B визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор болжээ

АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг монголчуудад олгох болсон талаар тус Элчин сайдын яамны Тэргүүн консул Жэсон Спелбэрг нэгдүгээр сарын 19-ны өдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг гуравдугаар сарын нэгнээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч H-2B визийг дөрөвдүгээр сарын нэгнээс олгохоор болсон байна. Энэ талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргажээ.

Уг залруулгад “АНУ-ын ЭСЯ-ны Консулын зүгээс нэгдүгээр сарын 19-ний хэвлэлд өгсөн мэдээлэлдээ шинээр гарч байгаа Н-2В виз олгож эхлэх хугацааны талаар залруулга оруулж байна.

Н-2В визний дэлхийн хэмжээнд олгогдох дараагийн дугаар болох 33,000 нь гуравдугаар сарын нэгнээс олгогдож эхэлнэ гэснийг дөрөвдүгээр сарын нэгэн болгон залруулж байна” гэжээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл