TSAHIM.mn

Монгол улсынхаа нэрийг Дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар байна

Турк улсын Истанбул хотноо хоёрдугаар сарын 22-25-ны хооронд зохиогдсон 16 дахь удаагийн олон улсын тогооч нарын их наадмаас манай тогооч нар ганцаарчилсан дүнгээр найман алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж, зургаан мастер тогооч олон улсын шүүгчийн сургалтад хамрагдаж ганзага дүүрэн эх орондоо ирлээ.

Олон улсын наадамд 18 орны 2000 тогооч өрсөлдөж 70 гаруй ажиглагч оролцсон бөгөөд тэмцээнд манай улсаас хоёр шүүгч, 23 оролцогчийн бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Манай улсын тогооч нар 2010 оноос хойш олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, улсынхаа нэрийг Дэлхийн хоол үйлдвэрлэлийн салбарт гаргасаар явна.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл