TSAHIM.mn

“Цасны баяр”-т 10 мянга гаруй иргэн оролцов

Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр 10 дахь жилдээ Хандгайтын Янзага зусланд болж өнгөрлөө. 

“Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар оролцож, “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын галт бамбарыг асаалаа.

Шилдэг биеийн тамирын баг хамт олноор

-Нэгдүгээр байрт Ус сувгийн удирдах газрын биеийн тамирын баг

-Хоёрдугаар байрт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын биеийн тамирын баг

-Гуравдугаар байрт нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын биеийн тамирын баг

-Дөрөвдүгээр байрт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн “Кобра” биеийн тамирын баг

-Тавдугаар байрт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн биеийн тамирын баг

шалгарсан бол дүүргүүдийн харьяа байгууллагуудын шилдэг биеийн тамирын байгууллагаар

-Нэгдүгээр байрт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн хамт олон

-Хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 157 дугаар цэцэрлэгийн хамт олон

-Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн хамт олон

-Дөрөвдүгээр байрт Багануур дуургийн Сувилал компанийн хамт олон

-Тавдугаар байрт Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл