TSAHIM.mn

Сангийн яамны ТНБД-д улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг өнгөрсөн сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар томилсон. Харин өчигдрийн хуралдаанаар түүнд Худалдан авах ажиллагааны хяналтын болон Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо.  С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй нэгэн юм.

Өнгөрсөн жилүүдэд Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөрийн яаманд газрын дарга зэрэг албыг тус, тус хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг томилсон аж. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, 'Монгол Шуудан' компанийн ТУЗ-ийн дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл