TSAHIM.mn

ХХААХҮЯ-ны ТНБД-ыг сонгон шалгаруулна

Төрийн албаны зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар зарлажээ. Энэхүү ажлын байранд агрономич, малын эмч, инженер мэргэжилтэй, төрийн албанд 10 болон түүнээс дээш жил, үүнээс удирдах ажил, албан тушаалд таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэд өрсөлдөх боломжтой юм байна. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 265544, 264493 утсаар авах боломжтой аж.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл