TSAHIM.mn

“Оскар”-ын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо боллоо

Лос Анжелес хотын “Долби” театрт кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжиж байна. Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг нэрт хөтлөгч Жимми Киммел хөтөлж буй юм. “Оскар”-ын хамгийн олон номинацид Мексикийн кино найруулагч Гильермо Дель Торогийн найруулсан уран зөгнөлт, драмын  төрлийн "The Shape of Water" кино 13 төрөлд нэр дэвшсэн байна.

Хэдхэн минутын өмнө “Оскар”-ын хамгийн анхны шагналын эзнээр жүжигчин Сэм Рокуэлл тодорлоо. Тэрбээр “Three Billboards Outside Ebbing, Missouri” киноны дүрээрээ “Шилдэг туслах эрэгтэй” номинацийн эзэн болов. Мөн “Шилдэг баримтат кино” номинацид “Icarus” баримтат кино тодорч, “Оскар”-ын эзэн боллоо.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл

  • asdg(202.21.106.160)

    2018-03-07 13:44

    asdgasdg