TSAHIM.mn

iPhone X-ийн борлуулалт муу байгаагаас ганц Apple биш, бас Samsung хохирчээ

Өнгөрсөн оны сүүлээр худалдаанд гарсан Apple-ийн iPhone X загварын борлуулалт сайнгүй байгаа тухай өмнө мэдээлж байсан. Тиймээс Apple компани энэхүү онцгой загварынхаа үйлдвэрлэх хэмжээг бууруулсан байна. Энэ нь зөвхөн тус компанид хохирол болоод зогссонгүй, iPhone X-ийн дэлгэцийг нийлүүлдэг Самсунг компанид ч цохилт болжээ. Өрсөлдөгчийнөө шинэ загварт зориулж үйлдвэрлээд байсан OLED дэлгэцнийхээ үлдэгдлийг тус компани зарахаар худалдан авагч хайж эхэлсэн байна. Гэвч Apple-ийн захиалсан шиг үнэтэй OLED дэлгэц авах үйлдвэрлэгч олдохгүй байгаа нь Самсунгийн зовлон болж байгаа ажээ. Ийм үнэтэй дэлгэц ашигласан учраас iPhone X-ийн үнэ $1,000 хүрсэн юм. Сүүлийн үед Хятадын үйлдвэрлэгчид Самсунгийнхаас хямд өртөгтэй OLED дэлгэц үйлдвэрлээд эхэлсэн. Тиймээс Apple шиг нэг бүр нь $120-$130 үнэтэй дэлгэц авах чадалтай гар утас үйлдвэрлэгч олдоход хүнд байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл