TSAHIM.mn

Тэйлор Свифт нөлөө бүхий зуун эмэгтэйд багтжээ

Америкийн Форбес сэтгүүл 2017 оны хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйг нэрлэж байжээ. Тэдний дунд 40 хүртэлх насны 9 эмэгтэй багтсанаас Тэйлор Свифт тэргүүлж байсан. 

Тэйлор Свифт нь 2006 онд ердөө 16 настайдаа дебют цомгоо гаргаж байв. Энэ цомог нь АНУ-ын Billboard 200-д хамгийн их борлуулагдсан цомгуудын жагсаалтанд багтсан юм. “1989” нэртэй сүүлийн цомог нь 2014 онд хамгийн борлуулалттай цомог болсон.  2017 оны наймдугаар сард Свифт Youtube суваг дээр «Look What You Made Me Do» клипээ байршуулсныг 43 сая гаруй удаа үзжээ.

Мөн тэрбээр тоглолтынхоо тасалбарыг шинэлэг байдлаар худалдаална гэж зарлаж байлаа. Тодруулбал түүний цомгийг худалдан авдаг, клипийг нь үзэж, олон нийтийн сүлжээгээр идэвхитэй түгээдэг дэмжигчиддээ зориулан дуудлага худалдаа зохион байгуулахаар Свифт шийдсэн юм. Энэ нь тасалбар дамлан борлуулахаас сэргийлсэн үйлдэл гэж тэрбээр тайлбарлаж байлаа.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл