TSAHIM.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Xуулийн заалтыг хүчингүй болгуулна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2017 оны 12 сард Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалтыг түдгэлзүүлсэн нь тун зөв.

Ер нь гэмт хэрэг хийхгүй л байсан нь дээр. Хуулийн дагуу шалгуулах ёстой. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр нэг заалтыг батлуулсан байдаг. Энэ нь "Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр буюу /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах, эрүүгийн хариуцлагад татах өөрөөр хэлбэл яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалт юм. Мөн шүүхийн журмаар зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа биед нь халдаж болохгүй гэсэн ижил төрлийн заалт Цэцийн хуульд байдаг байна.

Цэцийн энэ заалтыг хүчингүй болгуулахаар Цэцэд хандана. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хандах, иргэний хувиар хандах хоёр өөр. Иргэний хувиар хандахад Цэц өөрөө өөрийнхөө хуулийг зөрчилтэй байна гэж шийднэ гэсэн үг.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хандана гэдэг нь Хууль зүйн байнгын хороонд энэ заалт зөрчилтэй байна гэдэг гомдол гаргаж, байнгын хороо хэлэлцэж УИХ тогтоол гаргана. УИХ-аар хууль зөрчсөн гэдгийг тогтоовол Цэцэд хүргүүлж, Цэц заавал хуралдах үүрэгтэй.

Мөн “Эрдэнэт”-ийн 49, 51 хувийн асуудал их яригдаж байна. Би даваа гаригт Эрдэнэтийн иргэдтэй уулзана. 2013 оны зургадугаар сарын 19-ний өдөр “Жаст” группын Батхүү Даваацэрэн гэдэг хүнд тодорхойлолт өгч байсан байна.  Үүнд “Мөнхжаргал, Ч.Ганзориг, Д.Сугар нарын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг тодорхойлоод мөнгийг нь манай компани төлнө” гэсэн байна. Хэн нэгний компанийн байтугай айлын хашаанд байгаа шуудайтай нүүрсийг хулгайлсан хүн тодорхойлолт бичвэл ямар харагдах вэ. 2013 онд “Жаст”-ын Батхүү нэлээн хэрэгт холбогдож байжэ. Тухайлбал, МИАТ-ын хэрэгт холбогдоход ҮХЦ “Энэ хүний эрхийг хязгаарлах ёсгүй” гэжээ. Мөн ХОМ зөрчилтэй гэхэд цалингийн 30 хувийн эрхээр нь хасч торгожээ. Д.Сугар гэдэг хүн ТӨХ-ны даргынхаа хувьд биш маш олон төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн дарга байжээ. ТУЗ-ийн даргын хувьд дээрх асуудлыг мэдэж байх ёстой" гэв.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл