TSAHIM.mn

"Mongolia Mining 2018" олон улсын уул уурхайн үзэсгэлэн болно

"Mongolia Mining 2018" олон улсын уул уурхайн үзэсгэлэн ирэх сарын 4 - 6-нд Улаанбаатарт болно. Найм дахь жилдээ болох энэ үзэсгэлэнд уул уурхайн тэргүүлэх технологийг танилцуулдаг уламжлалтай. Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжиж буй уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг танилцуулсан семинарууд болдог.

"Оюутолгой" компани үзэсгэлэнд дэмжигч байгууллагаар оролцож байна. “Оюу толгой” бол бүтээн байгуулалт нь үргэлжилж буй дэлхийн хэмжээний томоохон зэсийн ордын нэг юм. 2012 оноос хойш “Оюутолгой”-н ил уурхайгаас хүдэр олборлож байна. Тус компани аюулгүй ажиллагааг эрхэмлэн зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, нэмүү өртөг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Энэ жилийн үзэсгэлэнд “Оюутолгой” ХХК “Монголд үйлдвэрлэв” брэндийг сурталчлах юм байна.

Сэтгэгдэл бичих (0)

Сэтгэгдэл